Чи бол чиний миний хоолойнд тунаж үлдсэн танил мэдрэмж
Чихэнд чийр болгон намайг үргэлж үүрээр сэргээнэ
Чи бол чиний миний судсаар дагаж урсах нэгэн шингэн
Чимээ анир тайван байдлыг хүчлэн сэрээнэ, Тийм ээ!
Сэтгэл ханамж авах хэмжээ нэг нэгээр багасгах юм
Сэрүүн зүүдэнд хөл алдаж депрессэнд автах юм
Цэв хүйтэн амьдралын заагт хүрч ирээд нүдээ тэнд дэвтээх.
Цээжинд хурсан мэдрэмж бүрээ дээр дээрээс нь нэмж гэсгээх
Чөтгөр алгад,чи намайг өдөр болгон тамлах huh?
Чөлөөлөх арга алга, чөмгөндөх судсаа л ханана хаа!
Гүн гүнзгий амьсгалдаг, би гүн гүнзгий хайрладаг
Гүн бодолдоо автах мөчид чи намайг тайван байлга аа!
Бодлын гүнд хөвөх зуурд болж байгаа бүх зүйл жижиг
Болж бүтэхгүй зүйл бүхэн, намайг сэтгэл дундаас гижигдэх
Болж бүтэхгүй зүйл бүхэн намайг, сэтгэл дундаас гижигдэх
Чи бол миний паранойяг сэдрээхэд хүргэдэг үндэслэл,
Чийг татаж нурууг минь хүйт даах үед хэлдэг гэрээслэл
Мэдээж тэр, чи өдөр болгон миний хоолойнд тээглэдэг,
Тэгээд ч тэр, амьдрал миний хувьд үхэл хэмээн эргэлздэг.
Тэрнээс биш, тэсвэр алдан, хашхирахыг би хүсдэггүй,
Битүү хорвоод гэрэл нэмэх гэж хутга шаан зүсдэггүй.
Улмаас,
Чи өдөр болгон хундага тулган ирдэг,
Урьдаас хэлж мэдээгүй мэдрэмж, шүдэнд шүргээд хүртээнэ. Тийм ээ
Унтаад сэрэх бүрт, амьдрал өнгөө алддаг,
Тэгээд
Тэнд, тэртээд аз жаргал чинь оршиж буй хэмээн над хэлдэг..
Би бэлтрэг байхаас аваад хаа нэгтээ хашхирах цуурайнд хүн болсон
Хар бараан амьдралын заагт мэдлэг зузаалж, гүн бодсон....
Хэрүүлч бүхэн 2 хооронд жижиг зүйлээс эхэлдэг
Хэн хэн нь өөрийн бодлоо үнэн хэмээн мэтгэлцдэг
Бохир зүйлийн нөлөөнд эрх чөлөө мэдрэгдэнэ
Бодлын хөвөөнд
Бурхан мэт дув дуугай,
Бүх зүйлийг дотроо чанаж,
Өнгөрснийг залгиж,
Ирээдүйн зүг сохор нүдээр баримжаа авч,
Эцэс хязгааргүй ертөнцийн заадсыг манана.
Гишгэх ёстой газар нь зөөлхөн гишгэх төдий,
Гэрэл хүрээгүй хонхорт, гэтэж ганцаар өлбийнө.
Бусдаар БИ хөвөх,
Бурхан мэт үр хөндий,
Хоосонг залгиж...
Хоногийг барах....
Үхэл мэт ойрхон ч...
Өчигдөр мэт хэтэрхий хол...
Байх болно....