Тархиндаа сүм барин, амьдралдаа дүн тавив,
Адилхан хүн болохоор, алдаа оноо нэг биш нэлээн ихийг олж харав,
Тамхи татна,.. гүн сорно,..
татарч алдагдсан цаг хугацааг, буцааж эргэцүүлж тунгааж нэг бодов…
Хүсэл Мөрөөдөл хүн болгоны толгойд эргэлдэнэ, харин хүрэх хичээл зүтгэл бий яг хэдэд нь?
Хүрж чадамгүй оргил мэт тэнгэр ширтэж эргэлзэнэ, түүний оронд хийгээд үзье алхам бүрийг эхнээс нь эцэст нь…
Төрөхдөө л үүрээд авсан ээж аавын өндөр хүлээлтүүд, түүхийг минь өгүүлэх эхлэл болон цэг нь, үнэндээ бас л биш л юм…
Түүхий байна гэсэн урам хугарах зарчим үгсэнд, түүртээд бууж өгнө гэдэг үнэндээ ер нь яг юу л бол…
Төсөөлөлдөө аль хэдийн хүрчихсэн би Тэнгэр өөд, Түүний төлөө харин хичээж тэмүүлэхийг “Өнөөдөр” гэдэг юм…
Төлбөр тооцоог дуудаж гаргана өнөөдөр алдагдсан цаг хугацаанд, төсөөрч явсаар эцэст нь харамсахгүй байхын төлөө!... Амьдралын заагт!
- -
Тогтмол тооцоотой үргэлж явна гэж бас юу байхав,..
Тольтойн зурагдчихсан амьдралын замналд,
толбо дусалсан дундаршгүй их дурсамж бас л олон юм
Сохор царайлж өнгөрснийг, би байгаагүй мэт үгүйсгэхгүй ээ,
Солиотой хүн шиг худал бас уурлаж дүр эсгэхгүй..
Сонин содон зүйлээр дүүрэн хүний энэ амьдралыг,
Сонор тавиад, давстай нь ч, чихэртэй нь ч байгаагаар нь хүртэж амьсгална…
Болоод өнгөрсөн цаг хугацааг, бодолдоо тээгээд нойр дутуу хоносон шөнө зөндөө..
Болно доо,...тэгээд хүний амьдрал юм л хойно…
босгыг нь давж байж л ард нь гардаг нь үнэн юм байна…
Дутуу мэдэрсэн дурсамж бүхнээ,... буцаагаад бодоход, дулаан элчээр зөөлхөн төөнөдөг юм байна…
Дуулим хорвоод тааж барамгүй асуудал зөндөө ч…
Дурсамж дүүрэн жаргалтай мөчүүд илт давамгай юм байна…..
Нэн их дурсамжид тээртэж, нуугдаад яахав?..
нэг бүрчлэн, агшим бүрийг нь сонор тавин мэдэрье,
Амьдрал л юм хойно…
23.05.2024
See less