Би зогсож байгаа газартаа ирэхийн тулд өчигдрөөс алхаж эхэлсэн.
Би зорилготой байхад хүн болдог гэдгийг анхнаасаа ухаарч мэдэрсэн.
Биелэгдэшгүй мөрөөдөл бас түүнийг төсөөлж, бүтэхгүйгээс бүтэх хүртэл хичээсэн.
Бие минь эрүүл ээж минь энх байхад бүх зүйл сайхнаар эргэнэ гэж итгэдэг.
Цаг үүрийн 3-ыг зааж гудамжны гэрэл өрөөнд минь гэрэлтэнэ.
Цан, цонхоор хүйтэн дааж сэрүүн агаар гаднаас сэвэлзэнэ.
Сайхан амьдралыг өөртөө бий болгох гэж үүр цайтал би шөнөжин сууна,
цайг минь дөхүүлээд өгөх дүү минь байхад амьдрал өөрөө сайхан юм…
Бага байхад шатар тоглохыг зааж өгсөн өвөөгийн минь нандин сургааль,
бага багаар хүн алдаж байж л суралцдаг түүнээс хүртсэн нь бал бурам.
Амьдралд хаашаа ч алхсан итгэл бүү алдаж бай!
Аливаа зүйлд шантарч сэтгэлээр унасан ч, аз жаргалыг үргэлж хай!
11.12.2020