БИ харж байна,
Миний сэтгэлийн гүнд,
Хүйтэн мөс хэрхэн хагарч байгааг....
БАЙЖ БОЛОМГҮЙ ЮМ.......
Хавар:
Тэр үед би балчир байлаа...
Нялх ногоо газрийн хөрсийг түлхэн цухуйж,
шувуудын дуу нэг талаас нөгөөд цуурайтан байх үе...
Тэнгэр цэнхэр, бас цэлмэг.
Алтан нарны мөнгөн жинлүүрийн зүү,
Намайг хайр сэтгэлийн диваажинд дуудах шиг...
тэр нэг өдөр би түүнийг хараад:
Ариун дурлалийн хундагнаас амсахад,
аз жаргал зүрхэнд минь багтсангүй,
Асгарч, цалгилж....
анхилуун үнэрт сарнай цэцэгс,
алс уудам миний цээжийг,
алхам ч үлдээлгүй ургасан юм...
хайран юм....
Зуны эхэн сар:
Шөнийн сар хүртэл, дурласан наранд атаархахдаа,
шүр сувд мэт шар өнгөнд хувирч.
Шүүдрийн дусал, ариухан түүний минь өмнө бөхийн ёсолдог байв...
Аз жаргал уушиг саваар минь дүүрч,
ариун дурлалын минь гэрч хэмээн,
алдаатай оноотой шүлэг тэрлэж суудаг байсан үе минь.....
Энэ бүхэн хэтэрхий удаан үргэлжилсэн..
Бүр эцэс төгсгөл үгүй үргэлжилэх мөнхийн дурлал хэмээн би сэтгэдэг байв...
Зуны сүүл сар:
Хорвоо чи уудам бас уужим..
Гэвч хайр дурлал гэм нь үгүй ээ...
Халуун зүрхэнд чинь мэс шаах өдөр хаяанд ирэхэд,
Хагацал бас түүнтэй хамт ирдэг юм...
Хамаг хөлс чинь асгарч, нулимс чинь урсана.
Энэ бол зуны хур бороо....
Үзэсгэлэн төгөлдөр солонго,
үүлийн цаадах нарны хамт,
өөрөөс чин өршөөл гуйхаар,
өвдөг сөхрөн ирэх үед,
Үгүй дээ чи зөвшөөрөхгүй байж чадахгүй.
Учир нь тэр хэтэрхий эрхэмсэг, бас нялуун.
Намрын эхэн сар:
Гуниг зовлон хүний амьдралд хэмжээлшгүй их,
Гутарч болохгүй ээ...
Гэвч чи зүрхээн захирч чадахгүй.
Нов ногоон модсын навчис, шатаж шарлахад,
Нойтон зүрхээ чи дэмий аргадах болно.
Эцсийн навчис модоо орхин одоход,
элэгдэж гандсан зүрх чинь тэвчээр алдарна.
Ахиад л бороо,
гэхдээ энэ зуны биш,
харин намрын шиврээ бороо...
Аргадагч нар нь үүлний цаана нуугдсанд,
Алаг солонго нэгэнтээ ирэхгүй.
Ахиад тэсчих, Аравхан хоног,
Удахгуй энэ бороо зогсоно...
Намрын сүүл сар:
Хамаг юм гэнэт зогссон,
хачин нам гүм энд ноёлно..
Хамгийн сүүлчийн бороон дараа,...
Гадаа хүйтэн, бүх зүйл үхмэл..
Цагаан манан хаа сайгүй,
Харж чадахгүй нь би урдах зам аа...
Дэргэд хэн нэгэн сонсогдох шиг...
Хүн байна уу? Үгүй ээ...
харин хэн нэгний хоцорч үлдсэн,
хөөрхий зайлуул сүнс шиг байна.
Өглөө, өдөр, орой нь мэдэгдэхгүй.
Өнгөрсөн, өнөөдөр, ирээдүй бүгд нэг цагт уулзсан мэт...
Өвчин зовлон шаналал хажууд минь амьсгалаад,
өөрөөсөө өөр хэн ч үгүй битүү мананд би ганцаар алхаж явна..
Өвлийн эхэн сар:
Цас шуурч байна уу даа?
Чамаас би асууя...
Өвдөж байна уу?
Цагаан өнгө чамд гунигтай байна уу?
одоо өнгө ч үгүй, зөвхөн-
үхэл л энд ноёлох болно...
Орчлон хорвоогийн төгсгөл мэт санагдахвий...
Гэхдээ-
Үгүй ээ...
Чи ядарч байна уу?
Хүний үнэр зүрхийг чинь зүсэж байна уу?
Ахиж өвдөхгүйг хичээ!!
Бүхнийг хөлдөө, хүйтэн мөсөөр...
Алдаж болохгүй энэ боломжийг....
Агаарт үхэгсэдийн хүйтэн амьсгал сонсогдох болно..
Аа гэхдээ энэ бол аврал.
Ахиж чамайг хэн ч гомдоохгүй...
Ахиж чамайг хэн ч аргадахгүй...
Анзаараагүй бол бид эргээд эхэндээ ирлээ...
Анхаарч ойлгоогүй бол,
Амссан зовлонг минь өөрийн биеээр туулахыг хичээ!!
Цас мөс ноёлоно, миний зүрхний угт,
Цаг хугацаа тэнд хүчингүй зүйл.
Нарны халуун элч,
намайг аргадах арга үгүй...
Сар одоо миний үнэнч нөхөр,
Чоно хаа нэгтээ ганцаар улина...
Үхсэн хүний хүйтэн амьсгал,
Зүрхэн тушаа сонстоно.
Ахиж дурлах эрх үгүй,
алдаж онож ханасан мэт...
Өвлийн сүүл сар:
Үнэр одоо үгүй, өнгө ч үгүй..
Үзэсгэлэн гоо үгүй,
түүнийг үгүйлэх гуниг ч үгүй...
Үлдсэн ганц зүйл гэвэл- ЧИМЭЭ...
Үхсэн үрэгдсэн бүхний цуурай, ШИВНЭЭ...
Ахиад л намар..:
Харанхуйн дунд би
Хүйтэн хад налан, Хар үсээ унжуулаад,
Ганцаар,
газар завилан сууна...
Хажууд гэнэт хэн нэгэн:
''Хараач чи! Зүрхээн нээ!!''
Харин би юу ч олж харахгүй...
Хэтэрхий харанхуй...
Хаа нэгтээ чимээ дугарна....
МӨС ХАГАРЧ, ЦАС ХАЙЛЖ БАЙНА УУ ДАА?
БАЙЖ БОЛОМГҮЙ ЮМ.......
16.12.2013 Батбаяр.Н