My Poetry

Is it Worth It artwork

Is it Worth It

2022 — Music videoClip, audio

Өглөөний кофе, тамхиний утаанд,
чиний нэрийг залгилж,
өөдөс цаас, хугархай харандаа нийлүүлэн
өчил болгон бичиж сууна...
өнгөрсөн шөнийн зүүдэнд минь.
Хааяадаа, бороо шивэрч, хааяадаа навчис хаялна..
хархан үсийг чинь аяархан илбэх салхи...
Хацар дээгүүр чинь үе үе бөмбөрөх бороон дусал бүрд...
хамаг бие минь шингэсэн байх юм..
Хачин бас...
Гайхалтай....
Модод Болгоны завсраар, Тэмтчин тэмүүлэх,
нарны цацраг болон, туяарч...
Мойл хар нүдний чинь нугачаанд,
нутагшин шингэхийг хүсэх юм...
Би...
Навчис мэт, зүрх минь шатаж, шаргалтаж байна.
намар мэт, үгс минь аажирч, амьсгаа алдаж байна,
Надад хэлээч!
Юуны төлөө? (Is it worth it?)

Бодлын зангилаа artwork

Бодлын зангилаа

2024 —

Тархиндаа сүм барин, амьдралдаа дүн тавив,
Адилхан хүн болохоор, алдаа оноо нэг биш нэлээн ихийг олж харав,
Тамхи татна,.. гүн сорно,..
татарч алдагдсан цаг хугацааг, буцааж эргэцүүлж тунгааж нэг бодов…
Хүсэл Мөрөөдөл хүн болгоны толгойд эргэлдэнэ, харин хүрэх хичээл зүтгэл бий яг хэдэд нь?
Хүрж чадамгүй оргил мэт тэнгэр ширтэж эргэлзэнэ, түүний оронд хийгээд үзье алхам бүрийг эхнээс нь эцэст нь…
Төрөхдөө л үүрээд авсан ээж аавын өндөр хүлээлтүүд, түүхийг минь өгүүлэх эхлэл болон цэг нь, үнэндээ бас л биш л юм…
Түүхий байна гэсэн урам хугарах зарчим үгсэнд, түүртээд бууж өгнө гэдэг үнэндээ ер нь яг юу л бол…
Төсөөлөлдөө аль хэдийн хүрчихсэн би Тэнгэр өөд, Түүний төлөө харин хичээж тэмүүлэхийг “Өнөөдөр” гэдэг юм…
Төлбөр тооцоог дуудаж гаргана өнөөдөр алдагдсан цаг хугацаанд, төсөөрч явсаар эцэст нь харамсахгүй байхын төлөө!... Амьдралын заагт!
- -
Тогтмол тооцоотой үргэлж явна гэж бас юу байхав,..
Тольтойн зурагдчихсан амьдралын замналд,
толбо дусалсан дундаршгүй их дурсамж бас л олон юм
Сохор царайлж өнгөрснийг, би байгаагүй мэт үгүйсгэхгүй ээ,
Солиотой хүн шиг худал бас уурлаж дүр эсгэхгүй..
Сонин содон зүйлээр дүүрэн хүний энэ амьдралыг,
Сонор тавиад, давстай нь ч, чихэртэй нь ч байгаагаар нь хүртэж амьсгална…
Болоод өнгөрсөн цаг хугацааг, бодолдоо тээгээд нойр дутуу хоносон шөнө зөндөө..
Болно доо,...тэгээд хүний амьдрал юм л хойно…
босгыг нь давж байж л ард нь гардаг нь үнэн юм байна…
Дутуу мэдэрсэн дурсамж бүхнээ,... буцаагаад бодоход, дулаан элчээр зөөлхөн төөнөдөг юм байна…
Дуулим хорвоод тааж барамгүй асуудал зөндөө ч…
Дурсамж дүүрэн жаргалтай мөчүүд илт давамгай юм байна…..
Нэн их дурсамжид тээртэж, нуугдаад яахав?..
нэг бүрчлэн, агшим бүрийг нь сонор тавин мэдэрье,
Амьдрал л юм хойно…
23.05.2024

Чиний хэлдэг шиг Би artwork

Чиний хэлдэг шиг Би

2018 — Гитар дээр зохиосон дууны үгнээс

Чиний хэлдэг шиг. Би салхи болон ниссэн
Чийг татуулан үүлсийг түрсээр чам дээр ирсэн
Чиний хэлдэг шиг би саранд хүрэхээр шийдсэн
Чимээгүй оройн тэнгэрт гараад хүрч ядан иргээд ирсэн

Чиний хэлдэг шиг, би чихэнд чин хайлахаар шийдсэн,
Чиний хэлдэг шиг, би хэлэнд чин наалдахаар ирсэн...
Чиний хэлдэг шиг би, чиний хэлдэг шиг...
Хэн ч биш


Хажууд чин байхыг би.. Хүсэж байна
Гэвч чи мэдэхгүй
хайранд чин би живмээр байна.
Харцанд чин шингэмээр байна би үүрд

Салхи болон тэнгэрт дүүлж, саранд хүслээ шивнэмээр байна,
Саргүй өдөр иргэж ирээд, Хацрыг чин илбэмээр байна.

Үсэнд чин би үнэр болон шингэмээр байна
Үүрээр дэргэд чин сэрээд үүрд хамт хэвтмээр байна..

Улаан гэхэд дэндүү улаан
Чи хэтэрхий дур булаам.
Удаан гэгч н ширтэнэ би чиний зүг
Цаг хугацааг үл буцаана

Салхи болон тэнгэрт дүүлж, саранд хүслээ шивнэмээр байна,
Саргүй өдөр иргэж ирээд, харцанд чин шингэмээр байна.

Чичирсэн хөг аялгуу гитартай минь хосолно
Чиний харц, чиний уруул нүдэнд минь хоногшино

Чичирсэн хоолой мин гитартай мин замхран уусаж
Чиний чихэнд хэлхийг хүссэн үгс салхитай салан одлоо

Салхи болон тэнгэрт дүүлж, саранд хүслээ шивнэмээр байна,
Саргүй өдөр иргэж ирээд, Хацрыг чин илбэмээр байна.

Spilled sea of thoughts artwork

Spilled sea of thoughts

2021 — audio, English

In a spilled sea of thoughts,
I couldn’t gather perfect words.
Overwhelmed by feeling, I felt lost—
if only you could hear my inner voice.

The sun sank low, painting the sky in crimson hue;
its fading light crowned her red, wavy hair.
It was the last time I saw her brown eyes,
where promises faded, left forever unsaid.

I remember the nights we laughed over wine,
the meals you loved to cook—and how proud you were.
I remember how we danced beneath the starlit Prague night,
and the funny jokes that were always ready to make us laugh.

I wish our memories hadn’t faded away.
I wish I could see your beautiful eyes again.
I wish I could tell you how sorry I am.
I wish I could wash all of this pain away.
Good morning, my love—
another sleepless night has passed again.
My coat is drenched in rain,
and gut-wrenching sadness tears me inside.
In the darkness I wait,
as thoughts of you wait for me.
Another night drifts by—
sleep escapes me once more.

I wish you a happy life,
a beautiful family, and calm days ahead.
I wish we were at least friends—
but I know this is the end.
Some things can’t be mended,
and some stories must simply fade.

Хамаа

2021 — audio

Хамаа!
Би буруу амьдармаар байна!
Тэртээ тэргүй үхээд диваажинд очно...
Би амьдралаа там байлгамаар байна….

Зовлон нэмэгдэж жаргал чирэгдэнэ
Зоосний нүхээр амьдралыг харсан би нүгэлтэн..

Өглөө сэрээд л шүүхийн өмнө
шүүгдэж байгаа юм шиг надад мэдрэгдэнэ
өнгөрснөө мартаж чадаагүй..
тамын хаалганаас би зүүгдэнэ…

Бурханг, үгүйсгэхгүй..
Гэхдээ би тэр пиздагаас чинь илүүг нэгүүссэнгүй...


Андаа..

архи ханхлуулж агсам тавьж байгаад минь намайг уучлаарай...
Амьдрал хатуу, амьсгал давчуу, асуудал бүрд хариулт дутуу байсаар л байна..
Би яг яах ёстой учраа өөрөө ч мэдэхгүй байна
Бүдэрч, бүдгэрч явсан ч би бусдад гай болохгүй байхийг л хичээж байна..



Айлийн охиныг зовоохгүй гэсэндээ, саяхан тэрнийгээ тавиад явуулчихлаа..
Амрах гээд хэвтэхдээ амьсгал нь цээжин дээр минь дутагдаад байх юм..
Ахиж түүнлүү залгахгүй гэсэндээ.
Ямар сайндаа л архи гудраад сууж байхавдээ



Агаа,

Алдсан алдаа ямар 2оор дуусах биш, амьдрал цаашаагаа үргэлжилжэл байна..
Алдаа хийхгүй гээд айгаад би ямар арагшаагаа суултай биш…
Арга билиг, үйлийн үр, авсанд чинь дагаад ордог л гэнэ
Авснаа авж, хүссэндээ хүрэхгүй бол амьсгалж ер нь би яахийн?



Инээхээр та намайг зөв гээд, уйлахаар та нар буруу гэнэ..
Ээжээ тэгээд сэтгэлээ онгойлгож, мэдрэмжээ мэдрэхгүй бол
Энэ хорвоод би яаж байхийн?

Өнгөрсөнд зөвхөн дурсамж л үлдэнэ,
Өнөөдөр би юу хийхээ өөрөө шийдий..
Өтөлж нас барах цаг нэгэнтээ ирэхэд,
өөр үйлдэл хийдэг байж гэж үгүйлж харамсаж сууж БИ чадахгүй



Ахиад л нэг зүйл, ахиад л нэг үйл
амьсгал авна хоолойд торно
Ахиад л нэг үг, ахиад л нэг үйл
бодолд бий болно, болоогүйг болгож бодно,
гол н бодолд…нэг юм торгоно,
тэр нь үргэлж хожимдсон харуусал,
Хоцорч орж ирсэн бодлоо хожим нь би буцааж тунгаахгүй н тулд.
Хойд үлдсэн амьдралдаа, хүссэнээ хийж, үгүйсгэснээ гүйцээнэ.



Хамаагүй

би хаа хүрсэнч,

Буруу явсанч,

авсандаа орохдоо, амьдарсан амьдралтай,
алдсан алдаатай…
аа гэхдээ би амьдарч байсан юм шүү…
Гэж хэлээд амьсгалаа би сүүлчийн удаа хураагаад
агаар үгүй хоосон огторгуйд замхаран одох болно...

Paradise artwork

Paradise

2020 —

Би зогсож байгаа газартаа ирэхийн тулд өчигдрөөс алхаж эхэлсэн.
Би зорилготой байхад хүн болдог гэдгийг анхнаасаа ухаарч мэдэрсэн.
Биелэгдэшгүй мөрөөдөл бас түүнийг төсөөлж, бүтэхгүйгээс бүтэх хүртэл хичээсэн.
Бие минь эрүүл ээж минь энх байхад бүх зүйл сайхнаар эргэнэ гэж итгэдэг.

Цаг үүрийн 3-ыг зааж гудамжны гэрэл өрөөнд минь гэрэлтэнэ.
Цан, цонхоор хүйтэн дааж сэрүүн агаар гаднаас сэвэлзэнэ.
Сайхан амьдралыг өөртөө бий болгох гэж үүр цайтал би шөнөжин сууна,
цайг минь дөхүүлээд өгөх дүү минь байхад амьдрал өөрөө сайхан юм…

Бага байхад шатар тоглохыг зааж өгсөн өвөөгийн минь нандин сургааль,
бага багаар хүн алдаж байж л суралцдаг түүнээс хүртсэн нь бал бурам.
Амьдралд хаашаа ч алхсан итгэл бүү алдаж бай!
Аливаа зүйлд шантарч сэтгэлээр унасан ч, аз жаргалыг үргэлж хай!
11.12.2020

Тархи artwork

Тархи

2013 —

Наранд гандсан тархинд мин
Ганц биш мянга мянган бодлын хэлтэрхий
Намрын навчис шиг нааш цааш хаялах…

Нас нэмэгдэх тутамд зарим зүйлийг ухаарах ч гэлээ
Ухаарсан зүйл болгонд сэтгэл тавгүйдэж
Бага багаар дотроосоо үхэх…

Бүрхэг тэнгэрт хурах бороон мэт
Бүдэг бадаг, уй түмэн бодлууд,
зуу орох зайгүй зүрхэнд шивчхээд байхад
Зув зүгээр Юу ч болоогүй мэт би бусдаас нуух гэж оролдох.

Үнэндээ Би энэ амьдралыг сонгоогүй.
Би сонгоогүй.

Нүдээ тас аниад,
Асуудал бүхнийг,
Амьсгал аваад Санаа алдахдаа,
Ардаа үлдээгээд цааш алхъя гэхэд
Тас зуурчхаад, тавьж явуулахгүй санаатай.
Там шиг байна.

Надад ТААЛАГДАХГҮЙ БАЙНА!

Хадны завсарт хавчигдсан хүн artwork

Хадны завсарт хавчигдсан хүн

2014 —

Хөдөлж чадалгүйгээр,
хадны завсарт хавчигдсан хүн шиг,
Дотор давчдаад, давчдаад л...
Хаа нэгтээ,
хэн нэгнээс тусламж гуйж орь тавьж уйлмаар,
Санагдаж байна...

Болдог бол, Махан гараараа зүрхээ сугалчихмаар,
бодолд дунд, гашуун архины нулимс дуслаад л...
Бороон дунд ганцаархнаа гараад гүйчихмээр..
Болохгүй гэсэн үг болгоныг эсрэгээр нь хийчхээд,
Бор амиа хороохыг хүсэх тэр хүсэл.
Гэвч зүрх хүрэхгүй, дэмий санаа алдах тэр мэдрэмжийг...
Чи даан ч мэдэхгүй лдээ..
12.01.2014

When Maggots starts to live in my ribcage artwork

When Maggots starts to live in my ribcage

2025 —

Хаврын сарын эхэнд, нэг тийм зэхүүн салхитай өдөр,
Хавирган завсар минь өт үүрлэх болно.
Харанхуйн гүнд хөрслөг чийг үнэртэж,
Хад чулуун дээр нэр минь сийлэгдсэн байх болно.

Тэр үед цээжинд минь нэг юм тайвшрал хурж,
Тэнгэрт халих гэхээсээ илүүтэй,
Тэгээд л би хаа нэгтээ замхран алга болчихно.
Тэр өтнүүд минь л харин эвтэй сайхан амьдраасай.

Болж өнгөрсөн амьдралын түүх минь тэр чигтээ,
Боржин чулуун дээр бичигдсэн ердөө хоёрхон тооны хооронд тэмдэглэгдэнэ.
Бодол тээж нойргүй хоносон шөнүүд минь,
Бодит амьдрал дээр утгагүй байсныг тэр үед би Хорвоогийн хоосон чанартай хамт ухаарна.

Б
20.10.2025

Emptiness is Everything artwork

Emptiness is Everything

2025 — English

In a world that is made up in the shades of grayscale
How can i squeeze myself in the right place?...
People would often say that they are either white or black.
But the reality speaks for them,...
that they stand between those greater ranges.

Neither good nor bad,
People would always rise then fall.
Shining through the cosmic waves,
Echoing from the eternal flames,
...Of so called life?...

People would live and die,
Mostly without opening their eyes.
Some would open their mind,
And some would stay all their lives blind… ?

Between the universe and its vast space,
The Fate has given us the mysterious maze.
Are we the ones who chooses our path?

Or the fate,
that is already made,
And do we only play and act as said?
Taking the journey, that is already planned ahead?

I am still not sure, about what comes after we fade...
The fate that is given to us only leads to failure?
What is the purpose of loving and fighting,
If the final moments will include only living then dying?

The universe…all empty and vast,
The space that is all around us..
That we are nothing…,
But merely grain of sand, that defines us…

Emptiness,...
Is everything...
And that is the only thing i have learned from this so called life...

Тайвшрал

2022 — audio

Тархи архиний нөлөөнд автахгүйгээр,
тэнгэрт байгаа сарийг харах,
тамхи амнаас хаялахгүйгээр,
цээжинд гүнээр амьсгал авах...
________________________________________________________________
Таг Дөрвөлжин хайрцаг дундаас тархиа гэмээр сугалж аваад,
Талст 4н огторгуйд хязгаарлагдалгүйгээр, түүний таталцалд тархиа манах...
Бодол дундаас, би болж буй бүхнийг хархаас залхаж байна.
Бодит үйл явдлийг, болж буй агшинд нь мэдэрмээр байна...
Зарим нэг үед би, замхарч тархиндаа түр шигдчихээд,
Загалтсан нүдний, завсарт н тааруулж амьдралруу шагайх юм.
Гарч бүй үйл явдалд, гачигдаж байна миний оршин тогтнол,
Ганц ганцаар агшин хором, цаг хугацаа урсаад л байна...
________________________________________________________________
Хэмжээлшгүй иx зовлон хүний амидралд тэвчимгүй их...
Хэзээ ч үгүй гэсэн бүхэн нь эсрэгээр нь бүгдийг нь хийнэ...
Хэрсэлдэн сүлжилдсэн хүний зовлон бэрхшээлээс...
Хэлхэрч мултрах арга замийг хэлээд өгөөч тэнгэр минь...
Инээд хөөрм баяр баясалм жаргал зовлон...
Энэ бүгдэд хүрэх замийг хэлээд өгөөч надад...
________________________________________________________________
Ганцхан миний бодолд, Ганцхан миний бодол,
газраасаа үл хөдлөнө,
гадаах ертөнцийг үл анзаарна
зүүд мэт хөвөнө...

Хоосон Өглөө

2021 — audio

Өрөөнд минь хоосон ханхалсаар,
Өнөө өглөө би хачин гунигтайгаар сэрлээ…
Өчигдөр..... Чиний нэр,
хоолойнд минь хугарсаных биз...
Хөшигний завсраар цухуйх цайвар гэрэлд,
хөөрөлдөн жингүйдэх тоосон ширхэгс гялалзана...
Агаар ч үл хөдлөх бүгчим энэ өглөө,
Амьсгалд минь нэг зүйл дутагдах хачин мэдрэмж надад төрлөө...
Чиний дэргэд,..
би цаг хугацааг зогсдог гэж боддог байсан..
Чихэнд минь чиний нулимс дуслах бүрд,
чамайг би зүрхээрээ л хайрладаг байсан...
Одоо харин цаг хугацааг,
орчлон хорвоод ахиж ирэхгүйгээр зогтуссанг би ойлгов...
Охин минь чи хуурамч нулимс ахиж дусаах шаардлаггүй…
Одоо чиний “Чи”, миний Би!, бий болж үлдсэн...
ондоо хэн нэгэнд тааруулан дүр эсгэх хэрэггүй дээ...
Гэхдээ,
Хоёр тоолоод л би чамайг мартаж чадахгүй нь...
Хэзээ нэгэн цагт,
Хором мөч эргээд хөдлөгөөнд орох л болно..
Минут секунд аажимаар өдөр болж,
Өдөр хоног удсаар сар болно.
Эцэст нь,
сар жил цаашилсаар..
чамайг санагалзах мэдрэмж минь, нэг л өдөр үгүй болох болно…
Одоо харин, би тэр өдрийг л хүлээж байна...
Өнөөдөр л би ийм байдалтай сэрж байна.....
Өчигдөр сүүлчийн удаа,
нэр чинь хоолойнд минь хугарсаных биз…
өнөөдрөөс - маргаашид
Батбаяр. Н

Хүний СЭТГЭЛ яг л жилийн дөрвөн улирал шиг.... artwork

Хүний СЭТГЭЛ яг л жилийн дөрвөн улирал шиг....

2013 —

БИ харж байна,
Миний сэтгэлийн гүнд,
Хүйтэн мөс хэрхэн хагарч байгааг....
БАЙЖ БОЛОМГҮЙ ЮМ.......

Хавар:

Тэр үед би балчир байлаа...
Нялх ногоо газрийн хөрсийг түлхэн цухуйж,
шувуудын дуу нэг талаас нөгөөд цуурайтан байх үе...
Тэнгэр цэнхэр, бас цэлмэг.
Алтан нарны мөнгөн жинлүүрийн зүү,
Намайг хайр сэтгэлийн диваажинд дуудах шиг...

тэр нэг өдөр би түүнийг хараад:
Ариун дурлалийн хундагнаас амсахад,
аз жаргал зүрхэнд минь багтсангүй,
Асгарч, цалгилж....
анхилуун үнэрт сарнай цэцэгс,
алс уудам миний цээжийг,
алхам ч үлдээлгүй ургасан юм...
хайран юм....

Зуны эхэн сар:

Шөнийн сар хүртэл, дурласан наранд атаархахдаа,
шүр сувд мэт шар өнгөнд хувирч.
Шүүдрийн дусал, ариухан түүний минь өмнө бөхийн ёсолдог байв...
Аз жаргал уушиг саваар минь дүүрч,
ариун дурлалын минь гэрч хэмээн,
алдаатай оноотой шүлэг тэрлэж суудаг байсан үе минь.....
Энэ бүхэн хэтэрхий удаан үргэлжилсэн..
Бүр эцэс төгсгөл үгүй үргэлжилэх мөнхийн дурлал хэмээн би сэтгэдэг байв...

Зуны сүүл сар:

Хорвоо чи уудам бас уужим..
Гэвч хайр дурлал гэм нь үгүй ээ...
Халуун зүрхэнд чинь мэс шаах өдөр хаяанд ирэхэд,
Хагацал бас түүнтэй хамт ирдэг юм...
Хамаг хөлс чинь асгарч, нулимс чинь урсана.
Энэ бол зуны хур бороо....
Үзэсгэлэн төгөлдөр солонго,
үүлийн цаадах нарны хамт,
өөрөөс чин өршөөл гуйхаар,
өвдөг сөхрөн ирэх үед,
Үгүй дээ чи зөвшөөрөхгүй байж чадахгүй.
Учир нь тэр хэтэрхий эрхэмсэг, бас нялуун.

Намрын эхэн сар:

Гуниг зовлон хүний амьдралд хэмжээлшгүй их,
Гутарч болохгүй ээ...
Гэвч чи зүрхээн захирч чадахгүй.
Нов ногоон модсын навчис, шатаж шарлахад,
Нойтон зүрхээ чи дэмий аргадах болно.
Эцсийн навчис модоо орхин одоход,
элэгдэж гандсан зүрх чинь тэвчээр алдарна.

Ахиад л бороо,
гэхдээ энэ зуны биш,
харин намрын шиврээ бороо...
Аргадагч нар нь үүлний цаана нуугдсанд,
Алаг солонго нэгэнтээ ирэхгүй.
Ахиад тэсчих, Аравхан хоног,
Удахгуй энэ бороо зогсоно...

Намрын сүүл сар:

Хамаг юм гэнэт зогссон,
хачин нам гүм энд ноёлно..
Хамгийн сүүлчийн бороон дараа,...
Гадаа хүйтэн, бүх зүйл үхмэл..
Цагаан манан хаа сайгүй,
Харж чадахгүй нь би урдах зам аа...
Дэргэд хэн нэгэн сонсогдох шиг...
Хүн байна уу? Үгүй ээ...
харин хэн нэгний хоцорч үлдсэн,
хөөрхий зайлуул сүнс шиг байна.

Өглөө, өдөр, орой нь мэдэгдэхгүй.
Өнгөрсөн, өнөөдөр, ирээдүй бүгд нэг цагт уулзсан мэт...
Өвчин зовлон шаналал хажууд минь амьсгалаад,
өөрөөсөө өөр хэн ч үгүй битүү мананд би ганцаар алхаж явна..

Өвлийн эхэн сар:

Цас шуурч байна уу даа?
Чамаас би асууя...
Өвдөж байна уу?
Цагаан өнгө чамд гунигтай байна уу?
одоо өнгө ч үгүй, зөвхөн-
үхэл л энд ноёлох болно...
Орчлон хорвоогийн төгсгөл мэт санагдахвий...
Гэхдээ-
Үгүй ээ...

Чи ядарч байна уу?
Хүний үнэр зүрхийг чинь зүсэж байна уу?
Ахиж өвдөхгүйг хичээ!!
Бүхнийг хөлдөө, хүйтэн мөсөөр...
Алдаж болохгүй энэ боломжийг....
Агаарт үхэгсэдийн хүйтэн амьсгал сонсогдох болно..
Аа гэхдээ энэ бол аврал.
Ахиж чамайг хэн ч гомдоохгүй...
Ахиж чамайг хэн ч аргадахгүй...

Анзаараагүй бол бид эргээд эхэндээ ирлээ...
Анхаарч ойлгоогүй бол,
Амссан зовлонг минь өөрийн биеээр туулахыг хичээ!!

Цас мөс ноёлоно, миний зүрхний угт,
Цаг хугацаа тэнд хүчингүй зүйл.
Нарны халуун элч,
намайг аргадах арга үгүй...

Сар одоо миний үнэнч нөхөр,
Чоно хаа нэгтээ ганцаар улина...
Үхсэн хүний хүйтэн амьсгал,
Зүрхэн тушаа сонстоно.

Ахиж дурлах эрх үгүй,
алдаж онож ханасан мэт...

Өвлийн сүүл сар:

Үнэр одоо үгүй, өнгө ч үгүй..
Үзэсгэлэн гоо үгүй,
түүнийг үгүйлэх гуниг ч үгүй...
Үлдсэн ганц зүйл гэвэл- ЧИМЭЭ...
Үхсэн үрэгдсэн бүхний цуурай, ШИВНЭЭ...

Ахиад л намар..:

Харанхуйн дунд би
Хүйтэн хад налан, Хар үсээ унжуулаад,
Ганцаар,
газар завилан сууна...

Хажууд гэнэт хэн нэгэн:
''Хараач чи! Зүрхээн нээ!!''
Харин би юу ч олж харахгүй...
Хэтэрхий харанхуй...
Хаа нэгтээ чимээ дугарна....

МӨС ХАГАРЧ, ЦАС ХАЙЛЖ БАЙНА УУ ДАА?
БАЙЖ БОЛОМГҮЙ ЮМ.......

16.12.2013 Батбаяр.Н

Сэрэл

2023 — audio

Шиврэх бороо дагана урсана, харуусал...
Шившгээ хуваалцаж тулгана би өөртэйгөө энэ хар усыг
Сэтгэлд тусаж буй мэдрэмж, үсэрнэ нэг агуулгаас нөгөө агуулгад
Сэрэл хүсэл тачаалыг би хуваарилна зүрхэндээ, гадуурхалд…
Эр хүн алдсаар ч ирсэн алдах ч болно, чи минь бүү авт гашуудалд
Энэ бол амьдралд ахин дахин давтагддаг асуудал...
Гэр бүл гэдэг, бүхнээс үнэ цэнтэйг би мэднэ хонгор минь...
Гэхдээ би эр хүн, тиймдээ ч шунал гэдэг асуудал надад тохиох юм
Гэргий минь чи минь амьдралыг минь гэрэл гэгээ, би чамайг зүрхэндээ үргэлж хайрладаг чи надад ганцхан удаа итгээч,
Аа гэхдээ мэдрэмж гэдэг, амьдралд хүнд бас хааяа ч хэрэгтэй..
Алдаа гэж би үүнийг тоолж томьёолохгүй, алхам бүрдээ би тооцоотой байсаар ч ирсэн
Анхнаасаа би чамд үнэнийг юу гэж хэлхэв.
Алдахаас би чамайг үхтлээ айсан..
Адармаатай хүний амьдралыг хэлээд юу гэхэв..
Анхных шигээ эргээд нэг нэгнээ хайрлаад үерхье тэгэх үү...

Бурхан мэт artwork

Бурхан мэт

2012 —

Бурхан мэт дув дуугай,
Бүх зүйлийг дотороо чанаж,
Өнгөрснийг залгиж,
Ирээдүйн зүг сохор нүдээр баримжаа авч...
Гишгэх ёстой газар нь зөөлхөн гишгэх төдий,
Бусдаар хөвөх,
Бурхан мэт үр хөндий,
Хоосонг залгиж...
Хоногыг барах....
Үхэл мэт ойрхон ч...
Өчигдөр мэт хэтэрхий хол...
Байх болно....
БИ

Ус шиг хүмүүс artwork

Ус шиг хүмүүс

2014 —

Ус шиг хүмүүс, горхиор урсаж явахдаа,
Бусдаас өөрийгөө ангид үзэж, урсгал сөрөх гэж оролдох...
Утга учир нэгтэй байж, урьдаас оноогдсон тусдаа үүрэгтэй хэмээн, өдөр шөнөгүй хүлээх....
Угтаа бол бид нэг зүйл, нэг хүчин юм,
Нэг саванд хийвэл, нэг л хэлбэр үүсгэх....
Эргүү юм...
Ус шиг хүмүүст цус шиг ухуулага хийхэд,
Улаан өнгөнд хувирч, түүнд итгэх...
Увиагуй худлыг хэлсэн ч, Урьд хойчид нь түүн шиг,
Үнэн байгаа үгүй мэт өргөмжлөх...
Ухаан үгүй....
02.05.2014 (Тэмдэглэлийн дэвтэр дээрээс)